Motherboard

Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонх элементүүдийг агуулдаг, хамгийн чухал хэсэг нь юм.
Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнх элемент, дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгслээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай, эцсийн шатны угсралт хялбар, дизайны хувьд овор хэмжээ багассан, технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.
Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл, системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер, электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ. Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ (жишээ нь:дэлгэцийн адаптер, дууны карт г.м) тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч “бодолцоогүй үхлүүт” төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын нэг утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхардуулахгүйгээр, expansion slot дээр нэмж карт суулган ажиллуулж болдог байна.
Desktop компьютерт өнөө үед өргөнөөр ашиглагдаж байгаа мotherboard нь AT загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь AT motherboard-ын сайжруулсан загвар болох ATX юм.
Motherboard дээрх компьютерийн элементүүд:
– Микропроцессор (CPU)
– BIOS
– Санах ой
– Expansion slot

Хариу үлдээх

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s